ДУУЛАЛ 102:24-27

ДУУЛАЛ 102:24-27 АБ2004

Би “Бурхан минь ээ, өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач. Таны жилүүд үеийн үед байдаг юм. Та эрт үед газар дэлхийн суурийг тавьсан. Тэнгэрүүд ч Таны гарын бүтээл юм. Тэд ч сөнөнө, харин Та мөнх оршино. Тэдгээр нь бүгд өмсгөл шиг элэгдэнэ. Хувцас шиг Та тэднийг солих бөгөөд тэд ч солигдоно. Гэвч Та хэвээрээ болоод Таны он жилүүд төгсөхгүй.