ДУУЛАЛ 102:24-27
ДУУЛАЛ 102:24-27 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би “Бурхан минь ээ, өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач. Таны жилүүд үеийн үед байдаг юм. Та эрт үед газар дэлхийн суурийг тавьсан. Тэнгэрүүд ч Таны гарын бүтээл юм. Тэд ч сөнөнө, харин Та мөнх оршино. Тэдгээр нь бүгд өмсгөл шиг элэгдэнэ. Хувцас шиг Та тэднийг солих бөгөөд тэд ч солигдоно. Гэвч Та хэвээрээ болоод Таны он жилүүд төгсөхгүй.
ДУУЛАЛ 102:24-27 Ариун Библи 2013 (АБ2013)
Би хэлэхдээ “Бурхан минь ээ, Өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач. Жилүүд тань үеийн үед билээ. Эрт үед дэлхийн суурийг Та тавьсан. Тэнгэрс ч мутрын тань бүтээл юм. Тэд мөхөх боловч Та мөнх оршино. Тэдгээр нь бүгд өмсгөл адил элэгдэнэ. Тэднийг Та хувцас шиг сольж, Тэд солигдоно. Харин Та хэвээрээ, Таны он жилүүдэд эцэс үгүй.