СУРГААЛТ ҮГС 4:7-13

СУРГААЛТ ҮГС 4:7-13 АБ2004

Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах, Олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой. Мэргэн ухааныг үнэлж цэгнэ. Тэр чамайг өргөмжилнө. Хэрэв чи түүнийг тэврэх аваас тэр чамайг алдаршуулна. Мэргэн ухаан чиний тэргүүн дээр нигүүлслийн цэцгийн титэм тавина. Тэр чамд гоо үзэсгэлэнгийн титмийг өргөн барина” гэж хэлсэн. Хүү минь, сонс. Хэлж байгааг минь хүлээн ав. Амьдралын чинь он жилүүд нэмэгдэх болно. Би чамайг мэргэн ухааны замаар хөтөллөө. Би чамайг цэх шулуун жимээр дагуулж явсан. Чамайг алхах үед алхаа чинь саадгүй байна. Хэрэв гүйх аваас чи бүдэрч унахгүй. Сургамжийг зууран барь. Алдаж үл болно. Мэргэн ухааныг хамгаал, Учир нь тэр бол чиний амь мөн.

СУРГААЛТ ҮГС 4:7-13 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв