МАТАЙ 14:27-32

МАТАЙ 14:27-32 АБ2004

Харин тэр даруй Есүс тэдэнд —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэжээ. Петр Түүнд —Эзэн, хэрэв Та мөн юм бол, усан дээгүүр алхаж Өөр уруу тань ирэхийг надад тушаагаач гэхэд Тэр —Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав. Харин Петр салхи хараад, айн, живж эхлэв. Тэгээд —Эзэн, намайг авраач гэж орилоход нь, Есүс тэр даруй гараа сунган, түүнийг зууран, —Бага итгэлт минь, чи юунд эргэлзэв? гэжээ. Тэр хоёрыг завин дээр гарахад, салхи зогсжээ.

МАТАЙ 14:27-32 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв