ЛУК 8:1-3

ЛУК 8:1-3 АБ2004

Үүний дараа удалгүй Есүс нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурханы хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа. Мөн өвчин болоод бузар сүнснүүдээс салсан зарим эмэгтэйчүүд, тухайлбал долоон чөтгөрөөс салсан Магдалын эмэгтэй гэгддэг Мариа, Херодын нярав болох Кузагийн эхнэр Иоанна, мөн Сузанна болон өөр олон хүмүүс байж өөрсдийнхөө өмч хөрөнгөөр тус нэмэр болж байлаа.