ИОНА 4:1-3
ИОНА 4:1-3 АБ2004
Гэвч Иона үүнд ихэд дургүйцэн уурлаж, ЭЗЭНд залбирч, —ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлсэн зүйл минь энэ биш гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өрөвч Бурхан, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам бөгөөд гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэдэж байсан учраас би хурдхан Таршиш уруу зугтсан билээ. Тийм учраас одоо ЭЗЭН, надаас миний амийг аваач. Учир нь надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.