ИОНА 4

4
1Гэвч Иона үүнд ихэд дургүйцэн уурлаж, 2ЭЗЭНд залбирч,
—ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлсэн зүйл минь энэ биш гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өрөвч Бурхан, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам бөгөөд гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэдэж байсан учраас би хурдхан Таршиш уруу зугтсан билээ. 3Тийм учраас одоо ЭЗЭН, надаас миний амийг аваач. Учир нь надад амьд явснаас үхсэн нь дээр гэв. 4ЭЗЭН
—Чамд уурлах шалтгаан байна уу? гэжээ.
5Тэгээд Иона хотоос гаран, зүүн этгээдэд нь суув. Тэнд тэр өөртөө сүүдрэвч барьж, хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суув. 6Ингээд ЭЗЭН Бурхан ургамал бэлтгэсэнд, тэр нь Ионаг ая тухгүй байдлаас нь хамгаалахаар толгой дээгүүр нь сүүдэрлэн ургав. Иона энэ ургамалд ихэд баярлажээ. 7Гэвч дараа өдөр нь үүр цайхад Бурхан хорхой гаргаж, ургамлыг идүүлсэнд, тэр хатав. 8Нар мандахад Бурхан дорнын халуун салхийг бэлтгэж, Ионагийн толгой наранд цохиулж, тэрээр доройтож, үхэхийг хүсэмжлэн
—Надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.
9Тэгэхэд Бурхан Ионад
—Энэ ургамлаас болж уурлах шалтгаан чамд байна гэж үү? хэмээн айлдсанд, Иона
—Надад үхтлээ уурлах шалтгаан байна гэж хэлэв. 10Тэгэхэд ЭЗЭН
—Чи арчлаагүй, өөрөө ургуулаагүй, шөнөдөө ургаад, шөнөдөө устаж үгүй болдог ургамлыг өрөвдсөн билээ. 11Асар олон амьтад мэт, баруун зүүн гарынхаа хоорондохыг мэддэггүй зуун хорин мянгаас илүү хүнтэй их хот Ниневег Би өрөвдөхгүй байх байсан гэж үү? гэж айлдав.

Одоогоор Сонгогдсон:

ИОНА 4: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү