ИОВ 5

5
1Одоо дуудаач, чамд хариулах хэн нэгэн хүн байгаа юм уу?
Ариун хүмүүсийн аль уруу нь чи эргэх юм бэ?
2Уур хорсол нь мунхаг хүнийг алж,
атаархал нь гэнэн нэгнийг үхүүлдэг.
3Үндэслэж буй мунхгийг би харсан бөгөөд
түүний орон гэрийг би шууд хараасан билээ.
4Түүний хөвгүүд аюулгүй байдлаас хол бөгөөд
тэд дааман хаалган дотор бяцлагдавч, аврагч байхгүй аж.
5Өлсөгчид ургацыг нь цөлмөж,
өргөст бутнууд уруу авч явдаг.
Ундаасагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.
6Золгүй явдал шорооноос гардаггүй,
гай зовлон ч газраас ургадаггүй.
7Дээшээ цорволзон үсчих очнуудын адил хүн зовлонгийн төлөө л төрдөг.
8Харин миний хувьд, би Бурханыг эрэлхийлж,
Бурханы өмнө би өөрийн хэргийг тавихсан.
9Тэрээр агуу, ухааршгүй зүйлсийг болон
тоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг юм.
10Тэрээр газар дэлхий дээр хур бороо өгч,
талбайнууд уруу ус илгээдэг бөгөөд
11ингэснээр Тэрээр дорой хүмүүсийг өндөрт тавьж,
гашуудагсад ч аюулгүй байдалд өргөгдөх ажээ.
12Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалдаг бөгөөд
ингэснээр тэдний гар амжилт олж чаддаггүй аж.
13Тэр ухаантнуудыг башир байдал дотор нь олзолдог бөгөөд
зальтнуудын зөвлөгөө хурдан хүчингүй болдог.
14Өдрөөр тэд харанхуйтай учирч,
үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.
15Харин Тэрээр тэдний амны сэлмээс хийгээд
ядуусыг хүчтэний савраас авардаг.
16Тиймээс тусламж дэмжлэггүй хүмүүст найдвар байгаа бөгөөд
шударга бус нь өөрийн амыг түгжих ёстой юм.
17Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн юутай жаргалтай вэ,
тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш.
18Тэрээр өвтгөдөг бөгөөд шархыг боож өгдөг.
Тэрээр шархлуулдаг бөгөөд Түүний мутар эдгээдэг аж.
19Зургаан гай гамшгаас Тэрээр чамайг аварч,
долоон бузар муу зүйл ч чамд хүрэхгүй.
20Өлсгөлөнгийн үед Тэрээр чамайг үхлээс,
дайны үед илдний хүчнээс золино.
21Чи хэлний ташуураас халхлагдаж,
ирэхэд нь хүчирхийллээс айхгүй болно.
22Хүчирхийлэл ба өлсгөлөн болоход чи инээж,
зэрлэг араатнуудаас ч айхгүй болно.
23Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж,
хээрийн араатнууд ч чамтай эвтэй байх болно.
24Чи орших сууцаа эргэж, ямар ч алдагдлаас эмээхгүй учраас
майхан чинь аюулгүй болохыг чи мэднэ.
25Үр удмууд чинь өнөр өтгөн, үр хүүхэд чинь газар дэлхийн өвс мэт болохыг чи бас мэдэх болно.
26Цагт нь хурааж юүжилсэн тариа адил
чи бүрэн хүч тэнхээтэй байхдаа булшинд орно.
27Үүнийг үзэгтүн. Ийм учиртай болохыг бид шалгасан билээ.
Үүнийг сонсож, өөртөө ухаарагтун гэв.

Одоогоор Сонгогдсон:

ИОВ 5: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү