ИОВ 42:1-6

ИОВ 42:1-6 АБ2004

Дараа нь Иов ЭЗЭНд хариулан, — Та бүх юмсыг үйлдэж чаддаг бөгөөд Таны төлөвлөсөн зүйлсийн нэг нь ч бүтэлгүйтдэггүй гэдгийг би мэддэг. “Мэдлэггүйгээр зөвлөгөөг хаацайлдаг энэ нь хэн юм бэ?”. Тийм учраас би ойлгоогүйгээ буюу миний мэдээгүй, миний хувьд дэндүү гайхамшигтай зүйлсийг би тунхагласан билээ. Сонсоорой одоо, би ярья. Би Танаас асууж, Та намайг сургаач. Би Таны тухай чихээрээ сонслоо. Харин одоо миний нүд Таныг хардаг. Тиймээс би хэлснээсээ буцаж, шороо ба үнсэн дунд гэмшье гэв.