ИЕРЕМИА 32:16-19

ИЕРЕМИА 32:16-19 АБ2004

Худалдан авсан юмны баримтыг Нериагийн хүү Барухад өгсний дараа би ЭЗЭНд залбирсан. “Өө, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та Өөрийн аугаа хүч чадлаар болон Өөрийн сунгасан мутраар тэнгэрүүд ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш. Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн гэм бурууг араас нь үр хүүхдийнх нь өвөрт төлдөг, аугаа хүчит Бурхан юм. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ. Та бол хүн бүрд өөрийнх нь зам болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүмүүсийн хөвгүүдийн бүх замналуудыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг билээ.