ИЕРЕМИА 32:16-19
ИЕРЕМИА 32:16-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Худалдан авсан юмны баримтыг Нериагийн хүү Барухад өгсний дараа би ЭЗЭНд залбирсан. “Аяа, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та аугаа хүч чадлаараа болон сунгасан мутраараа тэнгэрс ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш. Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн хилэнцийг үр хүүхдийнх нь өвөрт буулгадаг аугаа хүчит Бурхан билээ. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. Хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг нь Та билээ.
ИЕРЕМИА 32:16-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Худалдан авсан юмны баримтыг Нериагийн хүү Барухад өгсний дараа би ЭЗЭНд залбирсан. “Өө, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та Өөрийн аугаа хүч чадлаар болон Өөрийн сунгасан мутраар тэнгэрүүд ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш. Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн гэм бурууг араас нь үр хүүхдийнх нь өвөрт төлдөг, аугаа хүчит Бурхан юм. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ. Та бол хүн бүрд өөрийнх нь зам болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүмүүсийн хөвгүүдийн бүх замналуудыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг билээ.