ИСАИА 54:10-13

ИСАИА 54:10-13 АБ2004

Уулс ганхаж, толгод доргивч, Миний энэрэл хайр чамаас салахгүй, Миний энхийн гэрээ хөндөгдөхгүй” гэж чамайг энэрэгч ЭЗЭН айлдаж байна. “Салхинд туугдсан, тайвширшгүй, зовсон нэгэн ээ. Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, чиний суурийг биндэрьяагаар тавина. Цаашилбал, Би чиний цонхнуудыг бадмааргаар, дааман хаалгуудыг болроор хийж, хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно. Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж, чиний хөвгүүдийн эв найр нь агуу их болно.