ИСАИА 39
39
1Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Меродах-баладан түүнийг өвчтэй байгаад эдгэрсэн гэдгийг дуулаад, Хезекиад захидал, бэлэг илгээв. 2Хезекиа түүнд нь ихэд хөөрч, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн бүх зэр зэвсэг болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт, бүх эзэмшилд үлдсэнгүй. 3Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа Хезекиа хаан уруу ирж,
—Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас чамайг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа
—Тэд алс холын орон, Вавилоноос над уруу ирсэн гэж хариулав. 4Исаиа
—Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа
—Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм миний эрдэнэсийн санд байхгүй гэв. 5Тэгэхэд Исаиа Хезекиад
—Түмэн цэргийн ЭЗЭНий үгийг сонсогтун. 6“Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна. 7“Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс чинь аваачигдана. Тэд Вавилоны хааны ордонд тайган түшмэд болно” гэжээ. 8Тэгэхэд Хезекиа Исаиад
—Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр “Миний өдрүүдэд амар амгалан, үнэн байх болно” гэж бодсон юм.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 39: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society