ХОСЕА 11

11
1Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан,
Өөрийн хүүг Египетээс дуудан гаргасан.
2Тэд тэднийг дуудах тусам тэд тэднээс улам холдсон.
Тэд Баалуудад тахил өргөсөөр, шүтээнүүдэд утлага уугиулсаар байсан.
3Гэвч Ефраимд алхахыг зааж өгсөн нэгэн бол Би билээ.
Би тэднийг мутартаа авсан. Гэвч Би тэднийг эдгээснийг тэд мэдээгүй.
4Би тэднийг хүний оосроор, хайрын уяагаар дагуулсан.
Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг нэгэнтэй адил болсон.
Би тонгойж, тэднийг хооллосон.
5Тэд Египет газар уруу эргэж явахгүй.
Гэвч тэд Над уруу эргэхээс татгалзсан учир Ассири нь тэдний хаан байх болно.
6Илд нь тэдний хотуудын эсрэг эргэлдэж,
тэдний даамангийн хаалтуудыг нурааж,
тэдний зөвлөгөөнөөс болж тэднийг түймэрдэх болно.
7Тийнхүү Миний ард түмэн Надаас урвах сонирхолтой болсон.
Хэдийгээр тэд дээр байгаа Нэгэн уруу тэднийг дууддаг боловч хэн ч Түүнийг ердөө өргөмжлөхгүй байна.
8Ефраим аа, Би чамайг хэрхэн орхих вэ?
Израиль аа, Би чамайг хэрхэн дайсанд тушаах вэ?
Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ?
Би чамд хэрхэн Зебоим шиг хандах вэ?
Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Миний бүхий л энэрэл ноцсон байна.
9Би Өөрийн догшин уураа гүйцэлдүүлэхгүй.
Би дахин Ефраимыг сүйтгэхгүй.
Учир нь Би бол хүн бус, харин Бурхан юм. Би бол та нарын дунд буй Ариун Нэгэн бөгөөд Би хилэгнэл дотор ирэхгүй.
10Тэд ЭЗЭНий араас алхах бөгөөд Тэр арслан мэт архирах болно.
Үнэхээр Тэр архирч, Түүний хөвгүүд нь баруун зүгээс чичирсээр ирэх болно.
11Египетээс ирэх шувууд мэт, Ассири газраас ирэх тагтаа мэт тэд чичирсээр ирэх болно.
Би тэднийг өөрсдийнх нь байшингуудад суулгах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12Ефраим нь Намайг худал үгээр хүрээлж, Израилийн гэр нь заль мэхээр тойруулж байна.
Иуда ч бас Бурханы эсрэг, итгэмжит Ариун Нэгэнд дуулгаваргүй байна.

Одоогоор Сонгогдсон:

ХОСЕА 11: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү