ХАБАККУК 1:12-13
ХАБАККУК 1:12-13 АБ2004
Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь, Та өнө мөнхөөс байгаагүй гэж үү? Бид үхэхгүй. ЭЗЭН, Та шүүлтийн төлөө тэднийг томилсон билээ. Хад минь, Та засан залруулахын тулд тэднийг тогтоон тавьсан. Таны мэлмий бузар мууг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм. Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ. Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ? Балмад этгээдүүд өөрсдөөс нь илүү зөв шударга ардыг залгиж байхад юунд Та анир чимээгүй байна вэ?