ЕЗЕКИЕЛ 2

2
1Тэгээд Тэр надад
—Хүний хүү, Би чамтай ярихын тулд хөл дээрээ босогтун гэв. 2Түүнийг надад ярьж байхад над уруу Сүнс орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надад айлдахыг би сонсов. 3Тэгээд Тэр надад
—Хүний хүү, Би чамайг Израилийн хөвгүүд уруу, Миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн уруу илгээж байна. Тэд ч, тэдний өвөг дээдэс ч яг энэ өдрийг хүртэл Миний эсрэг зөрчил гаргасан. 4Зөрүүд ба гөжүүд хүүхдүүд болох тэдэн уруу Би чамайг илгээж байна. Чи тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдсан” хэмээн хэл. 5Тэдний хувьд, тэд бол тэрслүү гэр тул сонссон ч, эсвэл үл сонссон ч тэдний дунд эш үзүүлэгч байсан гэдгийг тэд мэдэх болно. 6Хүний хүү чи хэдийгээр өргөст халгай ба үүргэнүүд чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч гэсэн тэднээс болон тэдний үгсээс бүү ай. Тэд бол тэрслүү гэр тул тэдний үгсээс ч бүү ай, тэдний өмнө ч бүү сүрд. 7Тэд сонссон ч, эсвэл үл сонссон ч чи Миний үгсийг тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд бол тэрслүү юм.
8Одоо хүний хүү чи Миний чамд айлдаж буй зүйлийг сонс. Тэрхүү тэрслүү гэрийн адил бүү тэрслүү бай. Амаа нээж, Миний чамд өгч буй юмыг ид гэв. 9Тэгээд намайг харахад, үзэгтүн, миний зүг мутар сунгагдан, түүний дотор нэгэн хуйлмал ном байв. 10Тэр үүнийг миний урд дэлгэхэд энэ нь ар өвөртөө бичигдсэн байсан бөгөөд түүн дээр гашуудал, уйлаан, зовлонгууд бичигдсэн байв.

Одоогоор Сонгогдсон:

ЕЗЕКИЕЛ 2: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү