ЕЗЕКИЕЛ 1:10-11

ЕЗЕКИЕЛ 1:10-11 АБ2004

Тэдний нүүрнүүдийн дүрс нь гэвэл, тус бүр хүний нүүртэй байв. Тэд дөрвүүлээ баруун талдаа арслангийн нүүртэй, зүүн талдаа бухын нүүртэй, мөн дөрвүүлээ бүргэдийн нүүртэй байв. Тэдний нүүрнүүд нь ийм байв. Тэдний далавчнууд нь дээд талаасаа дэлгэгдэн, тус бүр нь нөгөө биетээ шүргэсэн хоёр далавчтай ба биеэ бүрхсэн хоёр далавчтай байв.