ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:18-22

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 13:18-22 АБ2004

Харин Бурхан ард түмнийг цөлийн замаар тойруулан Улаан Тэнгис уруу удирдав. Израилийн хөвгүүд Египетийн газраас жагсаалаар цувран гарлаа. Мосе өөртөө Иосефын ясыг авлаа. Учир нь Иосеф Израилийн хөвгүүдээр хатуу тангараглуулаад, “Бурхан заавал та нарт санаа тавина. Та нар миний ясыг өөрсдийнхөө хамт эндээс авч яваарай” гэсэн юм. Тэд Суккотоос хөдөлж, цөлийн захад байх Етамд буудаллав. ЭЗЭН тэдний замыг заахаар өдөр нь үүлэн баганаар байж, тэднийг гэрэлтүүлэхээр шөнө нь галан баганаар байж, тэднийг өдөр шөнөгүй явуулахын тулд тэдний өмнө явж байлаа. Өдөр нь үүлэн багана, шөнө нь галан багана ард түмний өмнөөс зайлсангүй.