ЕСТЕР 4:14-16

ЕСТЕР 4:14-16 АБ2004

Учир нь хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүд өөр газраас аврал болоод тусламж олж болох ч, чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ? Тэгэхэд Естер Мордехаид ингэж хариул гэж тэдэнд хэлэв. — Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ.