ҮЙЛС 5:17-21

ҮЙЛС 5:17-21 АБ2004

Гэтэл атаархалд автсан тэргүүн тахилч санаа нэгт садукайн бүлэглэлийнхний хамт эсэргүүцэн босож, тэднийг барьж аваад нийтийн шоронд хорив. Гэтэл шөнөөр Эзэний тэнгэр элч шоронгийн хаалгануудыг онгойлгоод, тэднийг гарган хэлсэн нь — Өөрсдийн замаар яв. Сүм дотор зогсон ард олонд энэхүү Амийн бүх үгийг яригтун гэв. Үүнийг сонссон тэд үүрээр сүмд орж сургаал зааж эхлэв. Тэргүүн тахилч өөрийн хүмүүсийн хамт ирж, Зөвлөл болон Израилийн бүх ахмадуудыг цуглуулж, нөгөөдүүлийг авчруулахаар шорон уруу хүмүүс илгээжээ.

Video for ҮЙЛС 5:17-21