ШАСТИРЫН ДЭЭД 7
7
1Иссахарын хөвгүүд нь Тола, Пуа, Иашуб, Шимрон дөрөв болой. 2Толагийн хөвгүүд нь Уззи, Рефаиа, Иериел, Иахмаи, Ибсам, Самуел бөгөөд тэд эцгүүдийнхээ гэрийн тэргүүлэгчид байв. Толагийн хөвгүүд өөрсдийн удмынхан дундаа эрэлхэг зоригтой эрс байв. Давидын өдрүүдэд тэдний тоо хорин хоёр мянга зургаан зуу байв. 3Уззийн хүү нь Израхиа, Израхиагийн хөвгүүд нь Михаел, Обадиа, Иоел, Ишиа юм. Тэд тавуулаа бүгд захирагчид болой. 4Тэдний эцгийн ургуудын дагуу үр удам нь тэдэнтэй хамт дайтах цэргийн бүлэглэлүүд гучин зургаан мянга байв. Учир нь тэдэнд эхнэр хөвгүүд маш олон байжээ. 5Иссахарын бүх өрхүүдийн доторх тэдний хамаатнууд эрэлхэг зоригтой дайчид бөгөөд наян долоон мянгуулаа угийн бичигт оржээ.
6Бениамины хөвгүүд Бела, Бехер, Иедиаел энэ гурав болой. 7Белагийн хөвгүүд нь Езбон, Уззи, Уззиел, Иеримот, Ири энэ тав бөгөөд тэд тус тусын гэрийн захирагчид болой. Тэдний угийн бичигт орсон эрэлхэг зоригтой эрс нь хорин хоёр мянга гучин дөрвөн хүн юм. 8Бехерийн хөвгүүд нь Земира, Иоаш, Елиезер, Елиоенаи, Омри, Иеримот, Абиа, Анатот, Алемет юм. Тэд бүгд Бехерийн хөвгүүд болой. 9Эдний угийн бичигт тус тусын гэрийн захирагчаар бичигдсэн эрэлхэг баатрууд нь хорин мянга хоёр зуун хүн болой. 10Иедиаелын хүү нь Билхан бөгөөд түүний хөвгүүд нь Иеуш, Бениамин, Ехүд, Хенаана, Зетан, Таршиш, Ахишахар нар болой. 11Тэд бүгд Иедиаелын хөвгүүд бөгөөд тус тусын гэрийн захирагчид болой. Дайнд мордоход бэлэн, шалгарсан эрэлхэг баатрууд нь арван долоон мянга хоёр зуу юм. 12Ирийн хөвгүүд нь Шуппим, Хуппим нар бөгөөд Ахерын хүү нь Хушим болой.
13Нафталийн хөвгүүд нь Иахзиел, Гуни, Иезер, Шаллум бөгөөд тэд Билхагийн хөвгүүд болой.
14Манассегийн хүү нь түүний татвар эм сири эмэгтэйн төрүүлсэн Асриел болой. Гилеадын эцэг Махир ч энэ эмэгтэйгээс төрсөн ажээ. 15Махир нь Хуппим, Шуппимд эхнэр авч өгсөн бөгөөд түүний эгчийн нэр нь Маака болой. Удаах хөвгүүний нэр нь Зелофехад юм. Зелофехад нь охидтой болов. 16Махирын эхнэр Маака хүү төрүүлэн, түүнийг Переш гэж нэрлэв. Түүний дүүгийн нэр нь Шереш бөгөөд түүний хөвгүүд нь Улам, Ракем нар болой. 17Уламын хүү нь Бедан болой. Эдгээр нь Манассегийн үр удам Махирын хөвгүүн Гилеадын хөвгүүд болой. 18Түүний эгч Хаммолехет нь Ишход, Абиезер, Махлаг төрүүлсэн юм. 19Шемидагийн хөвгүүд нь Ахилан, Шехем, Ликхи, Аниам нар болой.
20Ефраимын хүү нь Шутела, түүний хүү нь Беред, түүний хүү нь Тахат, түүний хүү нь Елеада бөгөөд түүний хүү нь Тахат, 21түүний хүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон болой. 22Тэдний эцэг Ефраим олон өдөр гашуудаж төрөл садан нь түүнийг тайтгаруулахаар ирэв. 23Дараа нь Ефраим эхнэртэйгээ унтсанд эхнэр нь жирэмслэн хүү төрүүлэв. Ефраим гэрт нь золгүй явдал тохиолдсон байсан тул тэр хүүгээ Бериа гэж нэрлэв. 24Түүний охиныг нь Шеера гэх бөгөөд дээд, доод Бет-хорон, Уззен-шеераг тэр босгосон ажээ. 25Түүний хөвгүүд нь Рефа, Решеф нар болой. Решефийн хүү нь Тела, түүний хүү нь Тахан, 26түүний хүү нь Ладан, түүний хүү нь Аммихуд, түүний хүү нь Елишама, 27түүний хүү нь Нон, түүний хүү нь Иошуа болой.
28Тэдний эзэмшил, нутагшилт нь Бетел болон түүний тосгод, зүүн зүгт Нааран, баруун зүгт Гезер болон түүний тосгод, Шехем болон түүний тосгод, бас Азза болон түүний тосгод, мөн 29Манассегийн хөвгүүдийн хилийн дагуу Бет-шеан болон түүний тосгод, Таанах болон түүний тосгод, Мегиддо болон түүний тосгод, Дор болон түүний тосгод юм. Израилийн хүү Иосефын хөвгүүд энэ газруудад амьдарч байв.
30Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа бөгөөд тэдний эгч нь Сера болой. 31Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел болой. Малхиел нь Бирзаитын аав болой. 32Хебер нь Иафлет, Шомер, Хотам нарын эцэг болсон юм. Тэдний эгч нь Шуа болой. 33Иафлетын хөвгүүд нь Пасах, Бимхал, Ашват юм. Эдгээр нь Иафлетын хөвгүүд ажээ. 34Шемерийн хөвгүүд нь Ахи, Рохга, Иехүбба, Арам нар болой. 35Шемерийн дүү Хелемийн хөвгүүд нь Зофа, Имна, Шелеш, Амал юм. 36Зофагийн хөвгүүд нь Суа, Харнефер, Шуал, Бери, Имра, 37Безер, Ход, Шамма, Шилша, Итран, Беера нар болой. 38Иетерийн хөвгүүд нь Иефунне, Писпа, Ара болой. 39Уллагийн хөвгүүд нь Ара, Ханниел, Ризиа болой. 40Тэд бүгдээрээ Ашерын хөвгүүд бөгөөд тус тусын гэрийн захирагчид, шалгарсан баатар эрчүүд, жононгуудын тэргүүлэгчид болой. Дайны хэрэгт угийн бичигт орсон хүний тоо нь хорин зургаан мянга болой.
Одоогоор Сонгогдсон:
ШАСТИРЫН ДЭЭД 7: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society