ШАСТИРЫН ДЭЭД 29:11-12

ШАСТИРЫН ДЭЭД 29:11-12 АБ2004

Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юмс Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ. Эд баялаг, хүндлэл нь хоёулаа Танаас ирдэг, Та бүхнийг захирдаг ба Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг. Хэн нэгэн хүнийг агуу болгож хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг.