ШАСТИРЫН ДЭЭД 11:4-9

ШАСТИРЫН ДЭЭД 11:4-9 АБ2004

Тэгээд Давид болон бүх Израиль нь Иерусалим (буюу Иебус) уруу явав. Тэнд уугуул нутгийнхан болох иебусчууд амьдарч байв. Иебусын оршин суугчид Давидад —Чи энд нэвтэрч болохгүй гэж хэлжээ. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авчээ (тэр нь Давидын хот). Давид —Хамгийн түрүүнд Иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон, явж жанжин болов. Тэгээд Давид тэр бэхлэлтэд оршин суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ. Тэр Миллогоос эхлээд бүтэн нэг тойруулан бүх эргэн тойрондоо хотыг босгоход хотын үлдсэн хэсгийг Иоаб сэргээн босгов. Түмэн цэргийн ЭЗЭН Давидтай хамт байсан тул тэрээр улам хүчирхэгжсээр байв.