Зефаниа 2

2
Израилийн дайснуудыг шүүх нь
1Ичгүүргүй үндэстэн ээ, хамтдаа цугларцгаа,
тийм ээ, цуглар.
2Өдөр нь будааны хальс мэт хийсэн өнгөрч
Зарлиг нь хэрэгжихээс өмнө,
ЭЗЭНий шатаж буй уур чам дээр ирэхээс өмнө,
ЭЗЭНий хилэнгийн өдөр чам дээр ирэхээс өмнө цуглар.
3Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ,
Та нар ЭЗЭНийг хайгтун!
Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ,
Зөв шударгыг хай, төлөв байдлыг хай.
Магадгүй ЭЗЭНий уурын өдөр
Та нар нуугдсан байх болно.
4Учир нь Газ хаягдаж,
Ашкелон эзгүйрч,
Ашдод үд дунд хөөгдөж,
Екрон үндсээрээ сугалагдана.#Иса 14:29–31; Иер 47:1–7; Езк 25:15–17; Иое 3:4–8; Амо 1:6–8; Зех 9:5–7
5Далайн эргийн оршин суугчид,
Керетчүүдийн үндэстэн хөөрхий еэ.
Филистчүүдийн нутаг, Канаан аа,
ЭЗЭНий үг чиний эсрэг байна.
Би чамайг устгаж, ямар ч оршин суугчгүй болгоно.
6Тиймээс далайн эрэг нь бэлчээр болно,
Хонин сүрэг ба хоньчдод зориулсан агуйтай байх болно.
7Эрэг нь Иудагийн гэрийн үлдэгсдэд зориулагдана.
Тэд тэнд бэлчих болно.
Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ.
Учир нь тэдний Бурхан ЭЗЭН тэднийг халамжилж,
Тэдний амжилтыг сэргээнэ.
8Би Моабын элэглэлийг,
Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо.
Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж,
Нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.#Иса 15:1—16:14, 25:10–12; Иер 48:1—49:6; Езк 21:28–32, 25:1–11; Амо 1:13–15
9Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.
Би амьд!
Моаб нь үнэхээр Содом шиг,
Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно.
Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар,
Дуусашгүй эзгүйрэл болно.
Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж,
Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно.#Эх 19:24
10Тэд элэглэж, түг түмдийн ЭЗЭНий ард түмний эсрэг
Ихэмсэг загнасан тул
Бардам зангийнхаа хариуд тэд
Үүнийг авах болно.
11ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно.
Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана.
Далайн бүх эрэг дэх үндэстнүүд
Өөрсдийнхөө газраас ЭЗЭНд мөргөх болно.
12“Етиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана”#Иса 18:1–7
13Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган,
Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, хуурай цөл мэт болгоно.#Иса 10:5–34, 14:24–27; Нах 1:1—3:19
14Ниневегийн төвд хонин сүргүүд,
Төрөл бүрийн араатнууд хэвтэнэ.
Бэгбаатар, зараа хоёулаа
Баганануудынх нь орой дээр хоноглоно.
Шувууд цонхон дээр нь дуулна.
Эзгүйрэл босгон дээр нь байна.
Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн.
15Энэ бол аюулгүй оршдог,
Баяр хөөртэй хот юм.
Тэр зүрхэндээ “Би байна,
Миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг.
Тэр яаж эзгүйрэн,
Араатнуудын амардаг газар болсон юм бол!
Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн,
гараараа зангаж зэвүүцнэ.

Одоогоор Сонгогдсон:

Зефаниа 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү