Зехариа 2

2
Гурав дахь үзэгдэл: Хэмжүүр барьсан хүн
1Дараа нь би нүдээ өргөн хартал, гартаа хэмжүүр барьсан хүн үзэгдэв. 2Тэгэхэд нь би
—Чи хаашаа явж байна вэ? гэсэнд тэр надад
—Иерусалимыг хэмжиж, түүнийг хэр урт, хэр өргөн болохыг нь үзнэ гэв. 3Үзэгтүн, надтай ярилцаж байсан өнөөх тэнгэрэлч явахад, өөр нэг тэнгэрэлч түүнтэй уулзахаар ирж, 4түүнд
—Гүй, тэр залуутай ярьж, “Доторх хүн, мал нь олширсноос болж Иерусалим нь хана хэрэмгүй суурин мэт болно” гэж хэл. 5ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.
Завсарлага: Цөлөгдөгсдөд хандах уриа
6“Хүүе! хүүе! Умардын газраас зугтагтун” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би та нарыг тэнгэрийн дөрвөн салхи мэт тараасан” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 7“Бос, Сион! Вавилоны охинтой хамт амьдрагч та нар зугтан зайлагтун. 8Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь нүдний минь цэцгийд хүрдэг. 9Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно. 10Сион охин оо! Баярлан дуулж, баясагтун. Үзтүгэй, Би ирж байна. Би та нарын дунд орших болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 11«Тэр өдөр олон үндэстэн ЭЗЭНтэй нэгдэж, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршино. Ийнхүү түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг та нар мэдэх болно. 12ЭЗЭН, Иудаг ариун газар дахь Өөрийн хувь мэт эзэмшиж, Иерусалимыг дахин сонгоно. 13ЭЗЭН ариун оршихуйгаасаа бослоо. Махбодтой бүхэн Түүний өмнө дуугүй байгтун.»”

Одоогоор Сонгогдсон:

Зехариа 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү