Соломоны дуун 3:1-5
Соломоны дуун 3:1-5 АБ2013
Амин голоос хайртай түүнээ шөнөд би орондоо хайнам. Хайлаа гээд түүнийгээ харин би эс олном Хашхирч түүнийг дуудаад ч Хариуг тэр эс өгнөм. “Одоо би босож, орон хотоор явсу, Гудам, талбайг гулд хэдчин Голын хайртаа горилж бэдэрсү” Хайлаа гээд би түүнийгээ харин эс олов. Харуулынхан хот эргэж яваад харин намайг олов. “Халуун голын хайртыг минь хараагүй биз”. Амжиж тэднээс салангуут Амин хайртаа би олов. Ээж минь намайг хэвлийдээ олж тээсэн Энэ өрөөнд ортлоо эс тавьж явуулав. —Иерусалимын охид оо, Талын гөрөөс, марал бугаар андгайлъя. Таашаал дурыг, бэлэн болтол нь битгий өдөөж сэрээ.