Соломоны дуун 2:8-15

Соломоны дуун 2:8-15 АБ2013

Хайртын минь чимээ! Хараач, тэр уулсын дээгүүр дэгдэж, Толгод тойрон сүлжсээр ирмүй. Хайрт минь яг л Хангал буга, гөрөөс мэт амуй Хараач, хананы маань цаана тэр зогсоод, Цонхоор минь ширтэж Сараалжаар нь шагалзан баймуй. Хайрт минь надад хандаж өгүүлрүүн: —Сэрж босооч, хайр минь Цэвэрхэн ганц минь гарч ирээч. Өвөл нэгтээ өнгөрчээ, Бороо ч болиод татарчээ. Дэлхийд цэцэгс дэлгэрээд Жиргээн дуулиан жигдрээд Хүүрзгэнийн дуу нутагт маань дуулдаад Инжир мод жимслээд, Усан үзэм цэцэглээд Сэнгэнэм үнэр анхилж байна Сэрж босооч, хайр минь. Ангал цохионы үе нөмөрдөн суугаа ай миний тагтаахан Үзэмж зүс чинь жавхаалаг, өөрийн чинь дуу цовоолог тул Өнгө эгшгээ сонсгоод өөрийгөө нэг үзүүлээч. Цэцэглэж байгаа усан үзмийн минь Цэцэрлэгийг сүйтгэх үнэгнүүдийг, Өчүүхэн тэр үнэгдийг өөрсдөд минь бариад өгөөч.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна