Соломоны дуун 1:12-17

Соломоны дуун 1:12-17 АБ2013

Хаантан сууриндаа залрахуй Задийн минь үнэр анхилмуй. Хөхний минь дундах миррэн багцтай Хонгор амраг минь адил баймуй. Энхрий хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайн Суман цэцгийн хонгорцог амуй. А-яа хайр минь чи юутай үзэсгэлэнтэй Ай-даа чи мөн ч үзэсгэлэнтэй Аньсага нүд нь тагтааных гэлтэй. —А-яа хайрт минь, чи юутай үзэсгэлэнтэй Арга нь үгүй дурыг булаам Зөөлөн буйдан маань зүлэг ногоон Өргөө дээвэр маань хуш модон Адар тааз нь агар модон.