СОЛОМОНЫ ДУУН 1:12-17
СОЛОМОНЫ ДУУН 1:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хаантан ширээндээ залран байхад миний сүрчигний анхилуун үнэр ханхална. Хайрт минь наддаа бүх л шөнөжин хөхний минь хооронд байх миррэн багц билээ. Хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайнууд дахь хенна цэцгийн хонгорцог билээ. — Хонгор минь, чи юутай үзэсгэлэнтэй вэ, Юутай үзэсгэлэнтэй вэ, чи! Тагтаа мэт нүдтэй аж, чи! — Хайрт минь, чи юутай үзэсгэлэн гоо агаад дур булаам бэ! Үнэхээр буйдан маань торгон зүлэг аж. Байшингийн маань хөндлөвч хуш агаад дээвэр маань агар мод бөлгөө.
СОЛОМОНЫ ДУУН 1:12-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Хаантан сууриндаа залрахуй Задийн минь үнэр анхилмуй. Хөхний минь дундах миррэн багцтай Хонгор амраг минь адил баймуй. Энхрий хайрт минь наддаа Енгедийн усан үзмийн талбайн Суман цэцгийн хонгорцог амуй. А-яа хайр минь чи юутай үзэсгэлэнтэй Ай-даа чи мөн ч үзэсгэлэнтэй Аньсага нүд нь тагтааных гэлтэй. —А-яа хайрт минь, чи юутай үзэсгэлэнтэй Арга нь үгүй дурыг булаам Зөөлөн буйдан маань зүлэг ногоон Өргөө дээвэр маань хуш модон Адар тааз нь агар модон.