Рут 3:7-11
Рут 3:7-11 АБ2013
Боаз идэж уугаад сэтгэл хөгжиж, овоолсон тарианы захад очиж хэвтлээ. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. Шөнө дундын үед тэр хүн цочин өндийж урагш тонгойтол, хөлд нь нэгэн эмэгтэй хэвтэж байх нь тэр. Тэрээр —Чи хэн бэ? гэхэд тэр —Би таны шивэгчин Рут байна. Та миний ойрын хамаатан өв золигч учир шивэгчнээ хормойгоороо хучаач гэв. Тэгтэл тэр —Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Ийнхүү үйлдсэн үнэнч үйл чинь өмнөхөөсөө ч илүү байна. Чи баян ядуу ямар ч залуу эрийн араас гүйсэнгүй. Охин минь, одоо бүү ай! Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Хотын бүх хүн чамайг зохистой сайн эмэгтэй гэдгийг мэднэ.