РУТ 3:7-11
РУТ 3:7-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Боаз идэж уугаад сэтгэл хөгжиж, овоолсон тарианы захад очиж хэвтлээ. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. Шөнө дундын үед тэр хүн цочин өндийж урагш тонгойтол, хөлд нь нэгэн эмэгтэй хэвтэж байх нь тэр. Тэрээр —Чи хэн бэ? гэхэд тэр —Би таны шивэгчин Рут байна. Та миний ойрын хамаатан өв золигч учир шивэгчнээ хормойгоороо хучаач гэв. Тэгтэл тэр —Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Ийнхүү үйлдсэн үнэнч үйл чинь өмнөхөөсөө ч илүү байна. Чи баян ядуу ямар ч залуу эрийн араас гүйсэнгүй. Охин минь, одоо бүү ай! Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Хотын бүх хүн чамайг зохистой сайн эмэгтэй гэдгийг мэднэ.
РУТ 3:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Боаз идэж уугаад, зүрх нь хөгжилтэй болоход овоолсон тарианы захад очин хэвтэв. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. Шөнө дундын үед тэр хүн цочиж, урагшаа бөхийтөл нэгэн эмэгтэй хөлд нь хэвтэж байв. Тэрээр —Чи хэн бэ? гэхэд тэр —Би таны шивэгчин Рут байна. Та ойрын хамаатан учир бүтээлгээ шивэгчнийхээ дээгүүр дэлгээч гэв. Тэгтэл тэр —Охин минь, чамайг ЭЗЭН ивээх болтугай! Чи ямар ч баян, ядуу залуусын араас явсангүй. Ингэснээрээ чиний сүүлчийн энэрэл эхнийхээс чинь илүү дээр болохыг чи харууллаа. Одоо охин минь, бүү ай! Чиний хэлсэн бүгдийг би чиний төлөө хийнэ. Учир нь хотын бүх хүн чамайг онцгой сайн эмэгтэй гэдгийг мэднэ.