Рут 3:1-9
Рут 3:1-9 АБ2013
Хадам эх Наоми нь түүнд —Охин минь, би чамд амар жимэр байх газрыг хайж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? Боаз бол манай ойрын хамаатан. Тэр л чамайг шивэгчингүүдтэйгээ байлгасан биш үү? Өнөө орой тэр хүн үтрэмд арвай шигшинэ. Тиймээс чи биеэ угааж тослоод хамгийн гоё хувцсаа өмсөн үтрэм уруу оч! Гэхдээ чи тэр хүнийг идэж ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул. Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажаад, явж очин түүний хөл хавийг нь сөхөөд хэвт! Тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд тэр түүнд —Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв. Тэрээр үтрэмд очиж, хадам эхийнхээ зааварлан хэлсэн бүгдийг хийв. Боаз идэж уугаад сэтгэл хөгжиж, овоолсон тарианы захад очиж хэвтлээ. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. Шөнө дундын үед тэр хүн цочин өндийж урагш тонгойтол, хөлд нь нэгэн эмэгтэй хэвтэж байх нь тэр. Тэрээр —Чи хэн бэ? гэхэд тэр —Би таны шивэгчин Рут байна. Та миний ойрын хамаатан өв золигч учир шивэгчнээ хормойгоороо хучаач гэв.