РУТ 3:1-9

РУТ 3:1-9 Ариун Библи 2013 (АБ2013)

Хадам эх Наоми нь түүнд —Охин минь, би чамд амар жимэр байх газрыг хайж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? Боаз бол манай ойрын хамаатан. Тэр л чамайг шивэгчингүүдтэйгээ байлгасан биш үү? Өнөө орой тэр хүн үтрэмд арвай шигшинэ. Тиймээс чи биеэ угааж тослоод хамгийн гоё хувцсаа өмсөн үтрэм уруу оч! Гэхдээ чи тэр хүнийг идэж ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул. Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажаад, явж очин түүний хөл хавийг нь сөхөөд хэвт! Тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд тэр түүнд —Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв. Тэрээр үтрэмд очиж, хадам эхийнхээ зааварлан хэлсэн бүгдийг хийв. Боаз идэж уугаад сэтгэл хөгжиж, овоолсон тарианы захад очиж хэвтлээ. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. Шөнө дундын үед тэр хүн цочин өндийж урагш тонгойтол, хөлд нь нэгэн эмэгтэй хэвтэж байх нь тэр. Тэрээр —Чи хэн бэ? гэхэд тэр —Би таны шивэгчин Рут байна. Та миний ойрын хамаатан өв золигч учир шивэгчнээ хормойгоороо хучаач гэв.

Хуваалцах
РУТ 3 унших

РУТ 3:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хадам эх Наоми нь түүнд —Охин минь, би чамд амрах газар олж, чамайг сайн сайхан байлгах ёстой биш үү? Чиний шивэгчдийнх нь хамт байсан Боаз манай хамаатан биш үү? Өнөө орой тэр хүн үтрэмд арвай шигшинэ. Тиймээс чи биеэ угаан, тослоод, хамгийн гоё хувцсаа өмсөн, үтрэм уруу оч! Гэвч тэр хүнийг идэж, ууж дуустал өөрийгөө түүнд бүү таниул. Түүнийг хэвтэхэд нь чи түүний хэвтэж буй газрыг ажиглаад, явж түүний хөл хавийг нь сөхөөд хэвт! Дараа нь тэр чамд юу хийхийг чинь хэлэх болно гэхэд тэр түүнд —Таны хэлсэн бүгдийг би хийнэ гэв. Тэрээр үтрэм уруу очиж, хадам эхийнхээ хэлсэн бүгдийг хийв. Боаз идэж уугаад, зүрх нь хөгжилтэй болоход овоолсон тарианы захад очин хэвтэв. Рут сэмхэн ирж хөл хавийг нь сөхөөд хэвтэв. Шөнө дундын үед тэр хүн цочиж, урагшаа бөхийтөл нэгэн эмэгтэй хөлд нь хэвтэж байв. Тэрээр —Чи хэн бэ? гэхэд тэр —Би таны шивэгчин Рут байна. Та ойрын хамаатан учир бүтээлгээ шивэгчнийхээ дээгүүр дэлгээч гэв.

Хуваалцах
РУТ 3 унших