Рут 1:1-5

Рут 1:1-5 АБ2013

Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутаг оронд өлсгөлөн болов. Нэгэн эр Иудагийн Бетлехемээс эхнэр бас хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар явав. Тэр хүний нэр нь Елимелех, эхнэрийнх нь нэр Наоми, хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион гэдэг байв. Тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутаг дэвсгэрт орж ирээд, тэндээ байхаар үлдэв. Тэгтэл Наомигийн нөхөр Елимелех өөд болсонд, тэрээр хоёр хөвгүүнтэйгээ хоцров. Тэд өөрсдөдөө моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэр Орпа, нөгөөгийнх нь нэр Рут байв. Тэд тэндээ арваад жил амьдарчээ. Тэгтэл бас Махлон, Хилион нар хоёул үхэв. Ингээд тэр эмэгтэй хоёр хөвгүүн ч үгүй, нөхөр ч үгүй хоцорчээ.

Рут 1:1-5 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв