РУТ 1:1-5
РУТ 1:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутагт өлсгөлөн болов. Иуда дахь Бетлехемээс нэгэн хүн эхнэр болон хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутаг уруу түр суухаар явав. Тэр хүний нэр нь Елимелех бөгөөд эхнэрийнх нь нэрийг Наоми гэдэг байв. Хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион хэмээх бөгөөд тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутагт орж ирэн, тэндээ үлдэв. Тэгтэл Наомигийн нөхөр Елимелех нас барж, тэрээр хоёр хөвгүүнтэйгээ үлдэв. Тэд өөрсдөдөө Моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэрийг Орпа, нөгөөгийнх нь нэрийг Рут гэдэг байв. Тэнд тэд арваад жил амьдарчээ. Тэгтэл Махлон, Хилион хоёр хоёул бас нас барав. Ингэж тэр эмэгтэй хоёр хүүхэд болон нөхрөөсөө хагацлаа.
РУТ 1:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутаг оронд өлсгөлөн болов. Нэгэн эр Иудагийн Бетлехемээс эхнэр бас хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар явав. Тэр хүний нэр нь Елимелех, эхнэрийнх нь нэр Наоми, хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион гэдэг байв. Тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутаг дэвсгэрт орж ирээд, тэндээ байхаар үлдэв. Тэгтэл Наомигийн нөхөр Елимелех өөд болсонд, тэрээр хоёр хөвгүүнтэйгээ хоцров. Тэд өөрсдөдөө моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэр Орпа, нөгөөгийнх нь нэр Рут байв. Тэд тэндээ арваад жил амьдарчээ. Тэгтэл бас Махлон, Хилион нар хоёул үхэв. Ингээд тэр эмэгтэй хоёр хөвгүүн ч үгүй, нөхөр ч үгүй хоцорчээ.