Ром 9:20-33

Ром 9:20-33 АБ2013

Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь «Та яагаад намайг ингэж хийв?» гэж барималчинд хэлдэг үү? Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээр эрх мэдэлгүй гэж үү? Хэрэв Бурхан уур хилэнгээ үзүүлэхийг мөн хүч чадалаа мэдүүлэхийг хүсэхдээ, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудад их тэвчээртэйгээр хандсан бол юу гэх вэ? Ингэснээр Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад, иудейчүүдээс ч төдийгүй мөн харийнхнаас ч бас Өөрийн дуудсан бидэнд хүртэл алдрынхаа баялгийг мэдүүлэх юм. Тэр Хосеа номд «Минийх биш ард түмнийг Би “Миний ард түмэн”, Хайрлагдаж байгаагүйг нь “Хайрт” гэж дуудна. “Та нар Миний ард түмэн биш” гэж тэдэнд айлдсан тэр газарт Тэд амьд Бурханы хөвгүүд гэж дуудагдах болно» гэсэн юм. Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана. Учир нь Эзэн Өөрийн үгээ дэлхий дээр гүйцэд, түргэн биелүүлэх болно» гэжээ. Исаиа «Хэрэв түг түмдийн Эзэн амьд үлдэгсдийг бидэнд үлдээгээгүй бол Бид Содом мэт болж, Гоморра шиг болох байсан» гэж урьдаас хэлсэн юм. Тэгвэл бид юу хэлэх вэ? Зөвт байдлыг мөшгөөгүй харийнхан зөвт байдалд, тухайлбал итгэлээр ирдэг зөвт байдалд хүрсэн. Харин зөвт байдлын хуулийг мөшгөсөн, Израиль нь тэр хуульд хүрсэнгүй. Яагаад? Учир нь тэд түүнийг итгэлээр мөшгөсөнгүй, харин тэд үйлсээр ирдэг юм шиг мөшгөж, бүдрүүлгийн чулуунд бүдэрцгээжээ. Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлгийн чулуу, тээглэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.

Ром 9:20-33 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна