РОМ 9:20-33

РОМ 9:20-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь «Та яагаад намайг ингэж хийв?» гэж барималчинд хэлдэг үү? Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээр эрх мэдэлгүй гэж үү? Хэрэв Бурхан уур хилэнгээ үзүүлэхийг мөн хүч чадалаа мэдүүлэхийг хүсэхдээ, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудад их тэвчээртэйгээр хандсан бол юу гэх вэ? Ингэснээр Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад, иудейчүүдээс ч төдийгүй мөн харийнхнаас ч бас Өөрийн дуудсан бидэнд хүртэл алдрынхаа баялгийг мэдүүлэх юм. Тэр Хосеа номд «Минийх биш ард түмнийг Би “Миний ард түмэн”, Хайрлагдаж байгаагүйг нь “Хайрт” гэж дуудна. “Та нар Миний ард түмэн биш” гэж тэдэнд айлдсан тэр газарт Тэд амьд Бурханы хөвгүүд гэж дуудагдах болно» гэсэн юм. Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана. Учир нь Эзэн Өөрийн үгээ дэлхий дээр гүйцэд, түргэн биелүүлэх болно» гэжээ. Исаиа «Хэрэв түг түмдийн Эзэн амьд үлдэгсдийг бидэнд үлдээгээгүй бол Бид Содом мэт болж, Гоморра шиг болох байсан» гэж урьдаас хэлсэн юм. Тэгвэл бид юу хэлэх вэ? Зөвт байдлыг мөшгөөгүй харийнхан зөвт байдалд, тухайлбал итгэлээр ирдэг зөвт байдалд хүрсэн. Харин зөвт байдлын хуулийг мөшгөсөн, Израиль нь тэр хуульд хүрсэнгүй. Яагаад? Учир нь тэд түүнийг итгэлээр мөшгөсөнгүй, харин тэд үйлсээр ирдэг юм шиг мөшгөж, бүдрүүлгийн чулуунд бүдэрцгээжээ. Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлгийн чулуу, тээглэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.

Хуваалцах
РОМ 9 унших

РОМ 9:20-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Харин Бурханы эсрэг хариу хэлдэг хүн чи хэн юм бэ? Баримал нь барималчинд «Та яагаад намайг ингэж хийв?» гэж хэлдэг гэж үү? Нэг л зуурмагны шавраар хүндэтгэлийн нэг сав, ердийн хэрэглээний өөр нэг савыг хийхийн тулд ваарчин шаврынхаа дээгүүр эрх мэдэлгүй гэж үү? Хэрэв Бурхан Өөрийн уур хилэнгээ үзүүлэхийг, мөн хүч чадлаа мэдүүлэхийг хүсэж байвч, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудыг их тэвчээртэйгээр тэссэн бол юу гэх вэ? Ингэснээр Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад, зөвхөн иудейчүүдээс ч төдийгүй, мөн харь үндэстнүүдийн дундаас бас Өөрийн дуудсан бидэнд хүртэл Өөрийнхөө алдрын баялгийг мэдүүлэх юм. Тэр Хосеа номд «Минийх байгаагүй ард түмнийг Би “Миний ард түмэн”, хайрлагдаж байгаагүйг нь “Хайрт” гэж дуудна. “Та нар Миний ард түмэн биш” гэж тэдэнд айлдсан газарт Тэд амьд Бурханы хөвгүүд гэж дуудагдах болно» гэсэн юм. Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана. Учир нь Эзэн Өөрийн үгээ дэлхий дээр гүйцэд, түргэн биелүүлэх болно» гэжээ. Исаиа «Хэрэв түмэн цэргийн Эзэн бидэнд үр удам үлдээгээгүйсэн бол бид Содом шиг болж, Гоморратай адил болох байсан» гэж урьдаас хэлсэн юм. Тэгвэл бид юу хэлэх вэ? Зөвт байдлыг мөшгөөгүй харь үндэстнүүд зөвт байдалд, бүр итгэлээр ирдэг зөвт байдалд хүрсэн. Харин зөвт байдлын хуулийг мөшгөн, Израиль нь тэр хуульд хүрсэнгүй. Яагаад? Яагаад гэвэл тэд түүнийг итгэлээр мөшгөсөнгүй, харин үйлсээр ирдэг юм шиг мөшгөжээ. Тэд бүдрүүлэх чулуунд бүдэрцгээжээ. Энэ нь «Харагтун, Би Сионд бүдрүүлэх чулуу, Зөрчилд хүргэх хад тавина. Түүнд итгэгч нь ичгэвтэр байдалд орохгүй» гэж бичигдсэнчлэн байна.

Хуваалцах
РОМ 9 унших