Ром 9:1-7

Ром 9:1-7 АБ2013

Би худал яриагүй, Христ дор үнэнийг хэлж байна. Миний мөс чанар Ариун Сүнсээр надад гэрчилж байгаачлан зүрхэнд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байна. Мах биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болох минь гэж хүсэж байлаа. Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм. Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен. Гэвч энэ нь Бурханы үг хүчингүй болсон хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд израиль биш. Тэд Абрахамын үр ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш харин «Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно» гэжээ.