РОМ 9:1-7
РОМ 9:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
Христ дотор би үнэнийг хэлж байна. Би худал яриагүй байна. Миний мөс чанар зүрх сэтгэлд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байгааг Ариун Сүнсээр гэрчилж байна. Учир нь махан биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болоосой гэж хүсэж байлаа. Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, Хуулийн гардуулалт, үйлчлэл ба амлалтууд нь тэднийх юм. Эцгүүд ч тэднийх, Христ махан биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен. Гэвч энэ нь Бурханы үг хүч чадлаа алдсан хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд Израиль биш. Тэд Абрахамын үр удам ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш, харин «Чиний үр удам Исаакаар нэрлэгдэх болно» гэжээ.
РОМ 9:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
Би худал яриагүй, Христ дор үнэнийг хэлж байна. Миний мөс чанар Ариун Сүнсээр надад гэрчилж байгаачлан зүрхэнд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байна. Мах биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болох минь гэж хүсэж байлаа. Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм. Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен. Гэвч энэ нь Бурханы үг хүчингүй болсон хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд израиль биш. Тэд Абрахамын үр ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш харин «Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно» гэжээ.