Ром 11:25-36

Ром 11:25-36 АБ2013

Ах дүү нар аа! Та нарыг өөрөө өөртөө ухаалаг болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харийнхан дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуурчээ. Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. «Сионоос Чөлөөлөгч гарч ирнэ. Тэр итгэл сүсэггүйдлийг Иаковаас зайлуулна. Би тэдний нүглүүдийг зайлуулах үед Энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ мөн.» Сайнмэдээний талаас, тэд та нарын улмаас дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн улмаас хайрлагдагсад юм. Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ. Та нар урьд өмнө Бурханд дуулгаваргүй байсан боловч одоо тэдний дуулгаваргүйгээс болж та нар өршөөл үзсэнчлэн, мөн та нарт үзүүлсэн өршөөлийн улмаас тэд өршөөгдөхийн тулд эдүгээ тэд дуулгаваргүй байгаа юм. Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд бүгдийг дуулгаваргүйдэлд Бурхан хорьжээ. Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? Эзэний оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ? Хэн өөртөө эргүүлж төлүүлэхээр Түүнд урьдчилж өгсөн бэ? Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.