РОМ 11:25-36

РОМ 11:25-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ах дүү нар аа! Та нарыг өөрсдийнхөө бодлоор мэргэн болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харь үндэстнүүд дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг хатуу сэтгэлтэй болсон нь энэхүү нууц билээ. Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. «Чөлөөлөгч Сионоос гарч ирнэ. Тэр Иаковаас бурханлаг бус байдлыг нь зайлуулна. Би тэдний нүглүүдийг зайлуулах үед Энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ мөн». Сайн мэдээний талаас, тэд та нарын төлөөх дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн төлөө хайрлагдагсад юм. Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ. Учир нь та нар урьд өмнө Бурханд дуулгаваргүй байсан боловч одоо тэдний дуулгаваргүй байдлаас болж та нар өршөөл үзсэнчлэн, мөн та нарт үзүүлсэн өршөөлийн улмаас тэд өршөөгдөхийн тулд эдүгээ тэд дуулгаваргүй байгаа юм. Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд Бурхан бүх хүнийг дуулгаваргүй байдал дотор хорьжээ. Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ? Эсвэл энэ нь өөртөө эргүүлж төлүүлэхийн тулд хэн Түүнд урьдчилж өгсөн бэ? Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.

Хуваалцах
РОМ 11 унших

РОМ 11:25-36 Ариун Библи 2013 (АБ2013)

Ах дүү нар аа! Та нарыг өөрөө өөртөө ухаалаг болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна. Харийнхан дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуурчээ. Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. «Сионоос Чөлөөлөгч гарч ирнэ. Тэр итгэл сүсэггүйдлийг Иаковаас зайлуулна. Би тэдний нүглүүдийг зайлуулах үед Энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ мөн.» Сайнмэдээний талаас, тэд та нарын улмаас дайснууд боловч, харин сонголтын талаас, тэд эцгүүдийн улмаас хайрлагдагсад юм. Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ. Та нар урьд өмнө Бурханд дуулгаваргүй байсан боловч одоо тэдний дуулгаваргүйгээс болж та нар өршөөл үзсэнчлэн, мөн та нарт үзүүлсэн өршөөлийн улмаас тэд өршөөгдөхийн тулд эдүгээ тэд дуулгаваргүй байгаа юм. Учир нь бүгдэд өршөөлөө үзүүлэхийн тулд бүгдийг дуулгаваргүйдэлд Бурхан хорьжээ. Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь юутай гүн бэ! Түүний шүүлтүүд нь ямар ойлгож баршгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? Эзэний оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ? Хэн өөртөө эргүүлж төлүүлэхээр Түүнд урьдчилж өгсөн бэ? Учир нь Түүнээс, Түүгээр, Түүнд бүх юм байна. Түүнд алдар нь үүрд байх болтугай. Амен.

Хуваалцах
РОМ 11 унших