Илчлэл 9:13-21

Илчлэл 9:13-21 АБ2013

Зургаа дахь тэнгэрэлч бүрээдэхэд Бурханы өмнө буй тахилын алтан ширээний дөрвөн эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь бүрээ бүхий зургаа дахь тэнгэрэлчид хандан —Агуу Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн дөрвөн тэнгэрэлчийг сулла гэв. Тэгээд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөлгөхөөр тэр цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн дөрвөн тэнгэрэлч суллагдав. Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэдний тоог сонсов. Тийнхүү би үзэгдэл дотор морьдыг болон гал, биндэръяа, хүхрийн өнгөт цээживчтэй морьтонгуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь гал, утаа, хүхэр савсана. Тэдний амнаас гарсан гал, утаа, хүхэр буюу эдгээр гурван гамшгаас болж хүмүүсийн гуравны нэг нь хөнөөгдсөн байлаа. Учир нь морьдын хүч нь тэдний аман дотор ба сүүлэнд нь байв. Тэдний сүүл нь могой адил бөгөөд толгойтой ажээ. Тэд түүгээрээ хөнөөл учруулж байв. Эдгээр гамшгуудаар хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үйлсэд ч гэмшсэнгүй, чөтгөрүүдэд болон харж, сонсож, явж чаддаггүй алтан, мөнгөн, гуулин, чулуун, модон шүтээнүүдэд мөргөхөө ч больсонгүй. Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна