Дуулал 97

97
ЭЗЭНий хаанчлалын сүр жавхлан
1ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун!
Олон арлууд ч баярлагтун!
2Үүлс ба түнэр харанхуй
Түүнийг хүрээлнэ.
Зөвт байдал ба шударга ёс
Түүний сэнтийн суурь болой.
3Түүний өмнө гал гарч,
Эргэн тойронд өстнүүдийг нь шатаана.
4Түүний аянга цахилгаан ертөнцийг гэрэлтүүлнэ.
Газар дэлхий үүнийг хараад чичрэв.
5Бүх дэлхийн Эзэний өмнө,
ЭЗЭНий өмнө уулс лааны тос адил хайлав.
6Тэнгэрс Түүний зөвт байдлыг тунхагладаг бөгөөд
Бүх хүмүүн Түүний цог жавхланг харсан.
7Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг,
Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүн ичих болтугай.
Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн!#97:7 эсвэл сөхөрдөг
8Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүдээс болж
Сион сонсоод баярлаж,
Иудагийн охид баяссан.
9Учир нь Та бүх дэлхийн дээр
Хамгийн Дээд ЭЗЭН юм.
Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр өргөмжлөгджээ.
10Бишрэлтнүүдийнхээ амийг хамгаалдаг.
ЭЗЭНийг хайрлагч та нар, буруу мууг үзэн яд.
Тэр тэднийг гэм буруутны гараас авардаг.
11Зөвт хүнд гэрэл,
Чигч шударга зүрхтэй хүнд баяр хөөр таригдсан.
12Зөв шударга та нар, ЭЗЭНд баярлаж,
Түүний ариун дурсамжийг талархагтун.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 97: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү