Дуулал 91:1-5
Дуулал 91:1-5 АБ2013
Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна. Би ЭЗЭНд “Миний хоргодох газар, бат цайз минь, Миний итгэдэг Бурхан минь” гэнэ. Учир нь чамайг анчны урхинаас, Бас хорлолын тахлаас авардаг нэгэн нь Тэр юм. Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэмж нь бамбай хийгээд бэхлэлт юм. Чи шөнийн аймшгаас ч, Өдөр исгэрэх сумнаас ч эс айна.