Дуулал 80:7-19

Дуулал 80:7-19 АБ2013

Түг түмдийн Бурхан, Биднийгээ дахин босгооч, Нүүр царайгаа гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдана. Усан үзмийн модыг Египетээс Та гаргасан. Үндэстнүүдийг хөөн гаргаж, Та түүнийг суулгасан. Өмнийг нь Та түүний тул цэвэрлэсэн. Үндсийг нь үндэслүүлж өнөөх нутгийг дүүргэсэн. Түүний сүүдэр уулсыг бүрхсэн, Мөчрүүд нь Бурханы хуш шиг байсан. Мөчрөө далай хүртэл, Салаагаа мөрөн хүртэл сунгасан. Замаар явж өнгөрөгч бүхэн түүнийг зулгааж болохуйцаар Юунд Та хашлагыг нь нураав? Ойн зэрлэг гахай түүнийг тасчиж, Хээрийн амьтан бүхэн түүгээр хооллож байна. Түг түмдийн Бурхан, Эргэн ирээч, гуйя. Тэнгэрээс өнгийн хараач! Энэ усан үзмийн модыг, Таны баруун мутрын тарьсан усан үзмийн нахиаг хараач! Өөртөө бат бэх болгосон мөчрөө харан айлчлаач! Тэрээр галд шатаж, цавчигдсан. Нүүрний тань зэмлэлээс болж тэд сөнөнө. Мутар тань Таны баруун гар дахь хүний дээр, Таны Өөртөө бат бэх болгосон хүний хүүгийн дээр байх болтугай. Тэгвээс бид Танаас ухрахгүй. Биднийг амилуулаач, Бид нэрийг тань дуудна. Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Биднийгээ дахин босгооч! Нүүр царайгаа гэрэлтүүлээч! Тэгвэл бид аврагдана.