Дуулал 80:1-7

Дуулал 80:1-7 АБ2013

Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч. Бениамин, Ефраим, Бас Манассегийн өмнө хүчээ босгож Биднийг аврахаар ирээч! Бурхан, биднийгээ дахин босгооч, Нүүр царайгаа гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдана. Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Хэдий болтол хүмүүсийнхээ залбиралд Та уураа уугиулах вэ? Тэднийг нулимсан талхаар хооллож, Тэдэнд нулимсыг ихээр Та уулгалаа. Та биднийг хөршийн маань маргааны бай болгожээ. Дайснууд маань дундаа шоолон хөхөрлөө. Түг түмдийн Бурхан, Биднийгээ дахин босгооч, Нүүр царайгаа гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдана.