Дуулал 75

75
Бурханы гайхамшигт үйлсэд талархахуй
Удирдаачид: Бүү устгаач аялгуунд. Асафын дуулал. Дуу.
1Бид Танд талархал өргөж байна,
Бурхан, бид талархал өргөж байна
Учир нь Таны нэр ойрхон
Таны гайхамшигт үйлс
тунхаглагдаж байна.
2Би тогтоосон цагийг сонгохдоо
Чигч шударгаар шүүх билээ.
3Дэлхий болон тэнд оршин суугч
Бүгд ганхана.
Баганануудыг нь Би
Бат тогтоожээ. Села
4Бардамнагчдад Би “Бүү бардамна”
Буруутуудад “Эврээ бүү өргө.
5Эврээ өндөрт бүү өргө.
Бүдүүн хүзүүгээр бүү ярь” гэв.
6Учир нь өргөмжлөл
Дорноос ч үгүй, өрнөөс ч үгүй,
Цөлөөс ч үл ирнэ.
7Харин Бурхан Шүүгч бөгөөд
Нэгийг бууруулж, нөгөөг өргөмжилнө.
8Сайн хутгасан бөгөөд хөөсөрч буй дарстай аяга
ЭЗЭНий мутарт байна.
Тэрээр түүний дотроос цутгаж байна.
Дэлхийн бүх гэм буруутнууд
Шавхрууг нь шавхан уух болой.
9Харин би мөнхөд тунхаглана.
Иаковын Бурханд би магтан дуулна.
10Буруутын бүх эвэр таслагдана
Зөвтийн эврүүд өндөрт өргөгдөнө.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 75: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү