Дуулал 76

76
Бүхнийг шүүгч-Израилийн Бурхан
Удирдаачид: Чавхдаст хөгжимд. Асафын дуулал. Дуу.
1Бурхан Иудад мэдэгдсэн байна.
Түүний нэр Израильд аугаа.
2Түүний асар Салемд,
Орших газар нь Сионд байна.
3Тэрээр галтай сумнууд,
Бамбай, илд ба дайны зэвсгүүдийг
Тэнд хугалжээ. Села
4Уул овоо шиг олзноос ч,
Та илүү гялбам, илүү сүр жавхлантай.
5Бат бэх зүрхтнүүд
Олзоо дээрэмдүүлээд нойрсон унтацгаав.
Дайчин эрсийн хэн нь ч
Гараа өргөж эс чадав.
6Иаковын Бурхан, Таны зэмлэлээр
Морьтон хийгээд морь нь
Гүн нойронд автжээ.
7Танаас, зөвхөн
Танаас эмээвэл зохино.
Таныг нэгэнт уурлах үед
Хэн өмнө тань тэсэх вэ?
8Тэнгэрээс шүүлтийг Та сонсгов.
9Бурхан, дэлхийн дорд хүмүүн бүхнийг аврахаар
Шүүхийн тулд босох үед
Газар айж, дуугүй байв. Села
10Үнэндээ хүний уур хилэнгээр ч
Та магтагдах болно.
Харин уур хилэнгийн үлдэгсдээр
Та Өөрийгөө хүрээлүүлнэ.
11Бурхан ЭЗЭНдээ тангараглаж,
Түүнийгээ биелүүл.
Эмээвэл зохих Түүнд,
Түүнийг хүрээлэгчдэд бэлгүүдийг баригтун.
12Тэрээр ноёдын сүнсийг номхтгодог.
Дэлхийн хаад Түүнээс айдаг.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 76: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна