Дуулал 69:9-15

Дуулал 69:9-15 АБ2013

Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгиж, Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув. Мацаг барин сэтгэлдээ уйлаад Буруушаал болов би. Тааран хувцас өмсөөд Ёгт үг болов би тэдэнд. Гулдан хаалганы дэргэд суугчид Миний тухай ярьж Би согтуурагчдын элэглэл дуу болжээ. ЭЗЭН, залбирал минь тааламжтай цагт Танд хандана. Бурхан, хайр энэрлийнхээ аугаагаар Авралынхаа үнэнээр надад хариулаач! Намгаас татан гаргаж, Намайг бүү живүүлээч, Үзэн ядагсад хийгээд Усны гүнээс намайг авраач! Усны үерт намайг үл автуулж, Гүн усанд эс залгиулж, Нүхний амыг ч дээр минь Бүү хаагдуулаач!