Дуулал 69

69
Дарамтын эсрэг залбирал
Удирдаачид: Шушанимын дагуу. Давидаас.
1Бурхан, намайг авраач.
Учир нь их ус аминд минь заналхийлжээ.
2Гүн намагт би живж
Тэнд хөл тогтох газар үгүй.
Гүн усанд би орж, үерт автлаа.
3Хашхирсаар байгаад би ядарчээ
Хоолой минь хатжээ.
Бурханаа хүлээсээр
Нүд минь гархилжээ.
4Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчид
Толгойн үснээс минь ч олон
Утгагүйгээр дайсагнагч
Устгах гэж оролдогсод хүчтэй байна.
Би хулгайлаагүй зүйлээ
Буцааж өгөх ёстой болж байна.#Дуу 35:19; Иох 15:25
5Аяа Бурхан, мунхаглалыг минь
Та мэддэг нь бөгөөд
Ял зэм минь Танаас нууцлагдаагүй.
6Түг түмдийн БУРХАН Эзэн,
Таныг хүлээгчдийг надаас болж
Ичгүүрт бүү оруулаач!
Израилийн Бурхан,
Таныг эрэн хайгчдыг надаас болж
Шившигт бүү оруулаач!
7Учир нь Таны төлөө би
Жигшил зэвүүцлийг үүрчээ.
Нүүрийг минь ичгүүр нөмөрлөө.
8Би ах дүүстээ харийн хүн болж,
Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон.
9Таны өргөөний төлөөх зүтгэл
Намайг залгиж,
Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал
Над дээр буув.#Иох 2:17; Ром 15:3
10Мацаг барин сэтгэлдээ уйлаад#69:10 ЭНО-д өөрийгөө дорд болгоод
Буруушаал болов би.
11Тааран хувцас өмсөөд
Ёгт үг болов би тэдэнд.
12Гулдан хаалганы дэргэд суугчид
Миний тухай ярьж
Би согтуурагчдын элэглэл дуу болжээ.
13ЭЗЭН, залбирал минь тааламжтай цагт
Танд хандана.
Бурхан, хайр энэрлийнхээ аугаагаар
Авралынхаа үнэнээр надад хариулаач!
14Намгаас татан гаргаж,
Намайг бүү живүүлээч,
Үзэн ядагсад хийгээд
Усны гүнээс намайг авраач!
15Усны үерт намайг үл автуулж,
Гүн усанд эс залгиулж,
Нүхний амыг ч дээр минь
Бүү хаагдуулаач!
16ЭЗЭН, хайр энэрэл тань сайн учир
Хариулаач надад.
Өршөөлийнхөө үлэмжээр над уруу эргэж,
17Зарцаасаа нүүрээ бүү нуугаач.
Учир нь би хавчлага дунд байна.
Надад даруйхан хариулаач!
18Сэтгэлд минь ойртон ирж,
Түүнийг авраач ээ!
Дайснуудын минь учир
Намайг золиоч!
19Надад ирсэн буруутгал,
Ичгүүр, доромжлолыг Та мэднэ.
Бүх өстөн минь
Таны өмнө байна.
20Буруутгал зүрхийг минь эмтэлж,
Би маш их өвчтэй байна.
Би өрөвдөгчийг хүлээсэн ч
Хэн ч байсангүй.
Тайтгаруулагчийг ч бас эс олов.
21Тэд бас надад хүнсэнд минь цөс,
Цангахад минь уулгахаар цуу өгөв.#Мт 27:48; Мк 15:36; Лк 23:36; Иох 19:28–29
22Тэдний ширээ нь тэдэнд урхи болог.
Тэднийг амар тайван байхад
Энэ нь хавх болог.#Ром 11:9–10
23Харж чадахгүйн тулд
Тэдний нүд харанхуйлаг.
Ууц нуруу нь үргэлж
Дагжин чичрэг.
24Хараалаа тэдний дээр асгаач
Таны дүрэлзэж буй уур
Тэднийг нөмрөг.
25Тэдний хуаран эзгүйрэг!
Майхнуудад нь хэн ч бүү сууг!#Үйл 1:20
26Учир нь тэд Таны бут цохисон хүнийг хяхан хавчсан.
Таны шархдуулсан хүний
өвчин шаналлыг хөөрөлддөг.
27Тэдний хилэнц дээр хилэнц нэмээч.
Тэд Таны зөвт байдалд бүү орог.
28Тэд амийн номоос хасагдан арчигдаж,
Зөвт хүмүүстэй хамт бүү бичигдэг!#Гэт 32:32; Илч 3:5, 13:8, 17:8
29Харин би зүдрүү агаад хөндүүрлэж байна.
Аяа Бурхан, Таны аврал
Намайг өндөрт өргөх болтугай!
30Би Бурханы нэрийг дуугаар магтаж,
Түүнийг талархлаар өргөмжилнө.
31Энэ нь ЭЗЭНд үхрээс илүүгээр
Эвэр туурайтай залуу бухнаас
илүүгээр таашаагдана.
32Даруу хүмүүс үүнийг үзсэн бөгөөд
баярлаж байна.
Бурханыг эрэн хайгчид аа,
Зүрх тань сэргэх болтугай.
33Учир нь гачигдагсдыг
ЭЗЭН сонсдог бөгөөд
Хоригдлуудаа жигшдэггүй.
34Тэнгэр ба газар,
Далай ба тэдгээрийн дотор хөдөлж буй бүхэн
Түүнийг магтаг.
35Учир нь Сионыг Бурхан аварч,
Иудагийн хотуудыг босгон байгуулна.
Энэ нь тэднийг тэнд суулгаж,
Тэдгээрийг эзэмшүүлэхийн тулд юм.
36Зарц нарынх нь үр удам үүнийг өвлөж,
Нэрийг нь хайрлагчид тэнд оршин суух болно.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 69: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү